Өдрийн мэнд
Японы Цүкүбагийн Олон Улсын Хэлний Хүрээлэн

TLC гэж юу вэ? (Japan Tsukuba International Language College) нь Япон хэлний сургууль юм.
Бидний уриа бол "Япон хэлийг сонирхолтойгоор сурч, Японд дуртай болцгооё!" 2018 оны 4 дүгээр сараас хичээлээ явуулж эхэлсэн бөгөөд Ибараки мужид анхны боловсролын хуулийн этгээд бүхий Япон хэлний сургууль болж байгуулагдсан. Боловсролын хуулийн этгээд гэдэг нь Японы засгийн газраас магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Хууль зүйн яамнаас өндөр чанартай боловсрол олгодог Япон хэлний сургалтын байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг.
TLC хаана байдаг вэ? Токиогоос галт тэргээр 45 минутын зайтай Ибараки мужийн Цүкүба хотод байрладаг. Цүкүба хот нь хойд хэсгээр экологийн баялаг сайхан өнгө үзэмж бүхий Цүкүба уулаар хүрээлэгдэх бөгөөд Японы засгийн газраас "Эрдэм шинжилгээ, судалгааны хот" болгон хөгжүүлсэн. Энд үндэсний судалгааны хүрээлэнгүүд төвлөрч, мөн олон орны эрдэмтэн, судлаачид хамтарсан судалгаа явуулдаг. Тус хотод байдаг Цүкүбагийн үндэсний их сургуульд гадаад оюутнууд ихээр суралцдаг. Өөрөөр хэлбэл, Цүкүба бол орон орны хүмүүс амьдардаг олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хот юм.

Цүкүба хот гэж юу вэ?

Цүкүбад яагаад улсын судалгааны хүрээлэн байдаг вэ? Үүнийг Цүкүба хотын байгалийн онцлогтой холбон тайлбарладаг. Цүкүба уулаас салбарласан газрын гадарга нь сунаж тогтсон бүтэцтэй учир газар хөдлөлтийн эрчим сул ирэх бөгөөд цунамигаас айх шаардлагагүй. Тэнгэр нь цэлмэг, агаар нь цэвэр, нам гүм, тайван орчинтой. Хэдийгээр Токиотой ойрхон ч оюутны байрны түрээс нь Токиогийн тал орчим хувьтай тэнцдэг . Эртнээс газар тариалан эрчимтэй явагдаж байсан учраас, орон нутгийхаа хүнсний ногоо, загас, жимс, будаа зэрэг хямд, амттай хүнсийг авч хэрэглэх сайхан боломж бүрдсэн. Түүнээс гадна дэлгүүрүүд нь цэвэрхэн, загварлаг. Цукуба бол Япон орны талаархи таны төсөөлөлд нийцэх, хамгий ая тухтай амьдрах боломжийг бүрэн бүрдүүлсэн хот юм. Таныг гадаадад суралцахад үүнээс өөр тохиромжтойгазар үгүй!

Урамшууллын систем

1.Сургуульд байхдаа Япон хэлний түвшин тогтоох шалгалтад (JLPT) N4 ба түүнээс дээш оноо авсан бол.
○N1 тэнцсэн: 50,000 иен・Сертификат
○N2 тэнцсэн: 30,000 иен・Сертификат
○N3 тэнцсэн: 20,000 иен・Сертификат
○N4 тэнцсэн: 10,000 иен・Сертификат
2.Ирцийн урамшуулал (батламж, урамшууллын мөнгө)
○Нэг семистерт 100%-ийн ирц: 10,000 иен, батламж
○Семистерт 95% ба түүнээс дээш ирц: 5,000 иен, батламж
3.Сургуульд байхдаа "Үндэсний болон улсын өндөр зэрэглэлийн их дээд сургууль"-д элсэх шалгалтад тэнцсэн оюутнууд
○Өргөмжлөл 50,000 иен・батламж

Элсэлтийн гарын авлага - Гадаадад оршин суугчид

Күрс

"2 жил" эсвэл "1 жил 6 сар" гэсэн сонголтоос сонгон суралцах күрс

Күрс Элсэлтийн сар Өргөдөл гаргах хугацаа Багтаамж Хичээлийн цаг
2 жилийн күрс Дөрөвдүгээр сар 8 сарын 1~10 сарын 15 хүртэл 60 оюутан ◎Хичээл долоо хоногийн 5 өдөр, өдөрт 4 хичээл (нэг хичээл 45 минут), 2 ээлжээр хичээллэнэ
◎Tүвшин тогтоох шалгалтаар анги хувиарилалтыг шийддэг
・Өглөөний анги(9:15~12:45)
・Үдээс хойшхи анги(13:35~17:05)
1 жил 6-н сарын күрс Аравдугаар сар 3 сарын 1~5 сарын 10 хүртэл 40 оюутан
Шаардлага хангасан байдал
① Гадаад улсад 12 жилийн сургууль төгссөн (эсвэл төгсөх төлөвтэй байгаа) 18 ба түүнээс дээш насны хүмүүс
② Гадаад улсын их, дээд сургууль болон бусад боловсролын байгууллагад элсэн суралцахад тэнцэх бүрэн дунд боловсролын дамжааг дүүргэсэн хүмүүс
③ Их сургуулиас 1 ба 2-тай дүйцэхүйц гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс
④ Манай сургуулийн ярилцлагад тэнцсэн хүмүүс
⑤ Та өргөдөл гаргахаасаа өмнө 150 цаг япон хэлний хичээлд суусан байх. Эсвэл JLPT N5 түвшинд тэнцсэн байх

Ярилцлагын тухай

  • SkypeSkype
  • ZoomZoom

Күрс, сургалтын төлбөр

Күрс Төлбөрийн төрөл Шалгалтын хураамж Элсэлтийн хураамж Сургалтын төлбөр Бусад Нийт Нийт
2 жилийн күрс (4-р сарын элсэлт) эхний жил (бүрэн төлбөр) 4-р сараас дараа жилийн 3-р сар 20,000иен чөлөөлнө 600,000иен 45,000иен 665,000иен 665,000иен
эхний жил (хэсэгчилсэн төлбөр) 4-р сараас дараа жилийн 9-р сар хүртэл 20,000иен 50,000 300,000иен 45,000иен 415,000иен 715,000иен
10-р сараас дараа жилийн 3-р сар хүртэл - - 300,000иен - 300,000иен
2 дахь жил 4-р сараас дараа жилийн 9-р сар хүртэл - - 300,000иен 45,000иен 345,000иен 645,000иен
10-р сараас дараа жилийн 3-р сар хүртэл - - 300,000иен - 300,000иен
1 жил 6 сарын күрс (10-р сард элсэлт) эхний жил (бүрэн төлбөр) 10-р сараас дараа жилийн 9-р сар 20,000иен чөлөөлнө 600,000иен 45,000иен 665,000иен 665,000иен
эхний жил (хэсэгчилсэн төлбөр) 10-р сараас дараа жилийн 3-р сар хүртэл 20,000иен 50,000 300,000иен 45,000иен 415,000иен 715,000иен
4-р сараас дараа жилийн 9-р сар - - 300,000иен - 300,000иен
2 дахь жил 10-р сараас дараа жилийн 3-р сар хүртэл - - 300,000иен 22,500иен 322,500иен 322,500иен


※ Манай сургууль нь боловсролын байгууллага тул хэрэглээний татвар төлөхгүй. Сургалтын төлбөр бусад сургуулиудтай харьцуулбал 10-15% бага.
※ Сургалтын төлбөрийг зургаан сар тутамд хувааж төлж болно. Харин эхний жилийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд элсэлтийн хураамж болох 50,000 иенийг чөлөөлнө.

※ Бусад ангилал байгууламжийн зардал, тоног төхөөрөмжийн төлбөр, сургалтын материалын төлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагааны зардал, эрүүл мэндийн үзлэгийн хураамж, Японд ирэх виз мэдүүлгийн хураамж, олон улсын оюутны даатгалын хураамж

Хэрэв та оюутны виз мэдүүлэхийг хүсвэл өргөдөл гаргах эцсийн хугацаа дуустал info@tlc.ca.jp хаягаар холбогдож, өргөдлийн маягт, төгсөлтийн гэрчилгээний сканнердсан хуулбар, дүнгийн хуудасны сканнердсан хуулбар, Тангарагийн бичгийг хавсаргана уу. Баримт бичгийг баталгаажуулсны дараа бид ярилцлагын огноог танд мэдэгдэх болно.
*Доорх линкээс анкет болон тангарагийн бичгийг татаж авна уу.

Сургалтын үндсэн материалын зураг

Элсэлтийн журам

Дөрөвдүгээр сарын элсэлтийн хувьдАравдугаар сарын элсэлтийн хувьд

Баримт бичгийг шалгах, ярилцлага хийх өмнөх оны наймдугаар сараас гуравдугаар сараас
Өргөдлийн бичиг баримтыг хүлээн авах эцсийн хугацаа өмнөх оны аравдугаар сарын дундуур тавдугаар сарын дундуур
Цагаачлалын албанд өргөдлийн бичиг баримт бүрдүүлэх өмнөх оны арваннэгдүгээр сарын сүүл зургадугаар сарын эхээр
Оршин суух эрхийн гэрчилгээ олгох хоёрдугаар сарын сүүл наймдугаар сарын сүүл
Элсэлтийн болон сургалтын төлбөрийг төлөх эцсийн хугацаа гуравдугаар сарын 5 есдүгээр сарын 5-н орчим
Оршин суух эрхийн гэрчилгээ илгээх элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрийг төлсөн эсэхээ баталгаажуулсны дараа элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрийг төлсөн эсэхээ баталгаажуулсны дараа
Виз мэдүүлэх гуравдугаар сарын 10 есдүгээр сарын 10 орчим
Виз олгох гуравдугаар сарын 20 есдүгээр сарын 20 орчим
Японд ирэх 3-р сарын сүүлээс 4-р сарын эхээр 9-р сарын сүүлээс 10-р сарын эхээр
Японд ирэхэд хэрэгтэй зүйлс
・Паспорт ・Оюутны виз ・Онгоцны тийз ・Энгийн эм ・Хувцас ・Япон иен

Таны авчрах япон иений хэмжээ нь ямар дотуур байранд амьдрахаас шалтгаална.

Оюутны дотуур байр

Дотуур байрны төлбөр 25000 иен Тоног төхөөрөмж худалдан авах、цэвэрлэгээний зардал、засварын заргалын нөөц、алын даатгалын хураамж、үл хөдлөх хөрөнгө зуучлалын хөлс гэх мэт
Тоног төхөөрөмжийн ашиглалтын төлбөр 25,000 иен Хөргөгч、угаалгын машин、бичил долгионы зуух、эвхдэг ор、хийн плитка、фүтон иж бүрдэл (Гэхдээ фүтон иж бүрдэл буцааж тушаахгүй)
Иений барьцаа 35,000 иен Хамгаалалтын барьцаа нь дотуур байрны төлбөрийн барьцаа юм. Гарсны дараа дотуур байрны төлбөр, хэрэглээний төлбөр, өрөөний цэвэрлэгээний төлбөрийг төлж, өрөөний нөхцөл байдалд асуудалгүй бол зөрүүг буцаан олгоно
Дотуур байрны төлбөр сард 25,000-35,000 иен/нэг өрөө 6 сарын гэрээ хийнэ. Дотуур байрны төлбөрийг гурван сар тутамд төлдөг. Сургууль нь харьяалал, хүйс гэх мэтээр өрөө хуваарилна

※ Цүкүба хот нь амьдрах орчин нөхцлийн хувьд тав тухтай бөгөөд амьдралын өртөг Токиотой харьцуулбал 10 орчим хувь доогуур
※ Оюутны дотуур байрны төлбөр Токио хотынхоос 2 дахин бага. Бид оюутны байрны төлбөрийг аль болох бага төлбөртэй байхаар олж сонгосон болно

Японд амьдардаг хүмүүст зориулсан элсэлтийн танилцуулга

Күрс

Ганцаарчилсан хичээл 3000 иен (60 минут) тасалбарын систем
Ангийн хичээл 50,000 иен/сар Сарын сургалтын төлбөрийн систем
Дээд боловсрол эзэмших хүсэлтэй олон улсын оюутнуудтай хамт суралцана
Хичээлийн цаг Өглөөний анги 9:15~12:45
Үдээс хойшхи анги 13:35~17:05
※Суудлын хязгаарлалтын улмаас та оролцох боломжгүй байж магадгүй
※Япон хэлний түвшинд суурилж ангид хуваарилагдана. Өөрийн сонголтоор биш
Онлайн видео хичээл Бид таны хүсэлт, төсөвт нийцүүлэн зохион байгуулна. Бидэнтэй холбоо барина уу
〇Одоогоор гарсан үр дүн

  • Yeonsung их сургуулийн зуны богино хугацааны тусгай хөтөлбөр (Солонгос)
  • Бага насны хүүхдүүдэд зориулсан хичээлүүд
  • JLPT-д бэлтгэх хичээл
  • Хос хичээл
  • Бүлгийн хичээл
  • WEB хувийн хичээл
  • Ажлын аялал гэх мэт

Өргөдлийн шаардлага

Өргөдөл гаргагч нь 18 нас хүрсэн байх ёстой. Бид та бүхэнтэй зөвлөлдөхдөө таатай байх болно.

Күрс, сургалтынтөлбөр

Эхлээд бид танд зөвлөгөө өгч, таны сурсан түүх, хүсэж буй күрс, хүсэж буй огноо гэх мэтийг асуух болно. Шаардлагатай тохиолдолд түвшний шалгалтыг авна. Мөн курс нь визнээс хамаарч өөр өөр байж болох тул эхлээд утсаар болон имэйлээр холбогдоно уу.

Буцаан олголтын тухай
Нэгэнт төлсөн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг буцаан олгохгүй
Оршин суух эрхиййн гэрчилгээ гарсны дараа зөвхөн дараах тохиолдолд төлбөрийн дүнгээс шалгалтын хураамж, элсэлтийн хураамж, гуйвуулгын хураамж гэх мэтийг хасч үлдсэн мөнгийг буцаан олгоно. Гэхдээ энэ нь элсэлтийн зөвшөөрлийг буцаасан, виз олгоогүй гэдгийг нотлох баримт бичиг, төлбөр шилжүүлсэн болохыг нотлох баримт бичгийг бүрдүүлж өгсөн тохиолдолд л буцаан олгоно. (мөнгө гуйвуулсан баримт гэх мэт)
①Японы элчин сайдын яам эсвэл консулын газраас виз олгохоос татгалзсан тохиолдолд
②Хэрэв таныг Япон руу нэвтрэхээс татгалзвал
③Хэрэв та виз мэдүүлэлгүйгээр элсэхээс татгалзвал
Утсаар лавлана уу 029-846-7811
Ажлын цаг 9:00~18:00
Сургуулийн амралт Бямба, Ням гараг, үндэсний баяр